Хүслийн хад орчим хоггүй, цэвэр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-02-08 12:13:19

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Сар шинийн амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарч Хөвсгөл нуур тэр дундаа Хүслийн хадыг маш олон иргэн зорин очжээ. Өмнөх жилүүдэд зорин очсон иргэд сүү, цайны дээжээ өргөж ойр орчмыг ихээхэн бохирдуулдаг байсан бол энэ жил ямар нэгэн хог хаягдал орхиогүй байгаль дэлхийдээ зөв залбирч аялсан байна. Хөвсгөл нуурын зүүн эрэг орчмоос нуур луу түрж орсон хадан хошууг нутгийн иргэд Сомо хад гэж нэрлэдэг.


Тус газарт өвс хадлан ихээхэн ургадаг учраас нутгийн иргэд чулуун овоо босгосон байна. Харин сүүлийн үед Хөвсгөл нуурт очсон хүмүүс хүслээ шивнэн, ажил үйлсээ даатган очиж залбирдаг болсон төдийгүй "Хүслийн хад” хэмээн нэрлэдэг болжээ.

 

Холбоотой мэдээ