Ажилчдадаа үнэ төлбөргүй нүүрс олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-20 16:19:28

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Мандал Голомт” ХХК жил бүр ажилчдынхаа ахуй амьдралд дэмжлэг үзүүлэх зорилгоор гэр хороололд амьдардаг ажилчдадаа нүүрс үнэ төлбөргүй олгодог.  

-“Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэднийхээ амьдралд бага ч гэсэн нэмэр болох үүднээс авч хэрэгжүүлдэг ажлуудын нэг болох үнэгүй нүүрс олголтыг зохион байгууллаа. Тодруулбал, Гэр хороололд амьдардаг ажилчдынхаа халуун дулаан өвөлжихөд нь нэмэр болох зорилгоор ажилласан жилээс нь хамааран 500 кг-1.5 тн хүртэлх нүүрсийг халаалтын улиралд нэг удаа үнэгүй олгодог. Энэ удаагийн олголт нь 2021-2022 оны халаалтын улиралд олгож буй гурав дахь ээлжийн олголт юм” хэмээн тус компаниас мэдээлэв.

Тус компани нь зөвхөн ажилчдадаа үнэ төлбөргүй нүүрс олгохоос гадна зорилтот бүлгийн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд жил бүр тодорхой хэмжээний нүүрс олгож дэмжлэг үзүүлдэг аж. 

Тус компани нь Говь-Алтай аймгийн төв Алтай хотын халаалт дулааны 90 гаруй хувийг дангаараа хариуцан ажилладаг юм.


Холбоотой мэдээ