Хүнсчид ойгоо тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-20 14:51:00

Нэгэн үе Дорнодын хүнсний комбинат гэж нутаг орондоо төдийгүй Монголдоо таньсан үйлдвэр байсан.1971 онд байгуулагдсан тус комбинат жилдээ 3 сая литр сүү боловсруулах хүчин чадалтай байгуулж, Баянтүмэн, Хэрлэн суманд 400 үнээний механикжсан фермийг байгуулж байсан гэдэг.

Мөн жилдээ 3500 тонн талх, 200-300 тн нарийн боов, 1050 тн гоймон, 300 тн архи үйлдвэрлэж Зүүн аймгууд болон орос, монголын цэргийн ангиудын хэрэгцээнд нийлүүлж байсан гээд бодоход тухайн үедээ улсдаа томд тооцогдож байсан үйлдвэр юм.

1990-ээд оны үед “хувьчлал” нэрээр олон үйлдвэр хаалгаа барьсаны нэг нь Дорнодын хүнсний комбинат юм. Тэнд ажиллахад олноороо ажилгүй болж, зарим нь хувийн жижиг цех байгуулж амь амжиргаагаа залгуулах болсон. Энэ оны эхээр Аймгийн Засаг даргын захирамж гарч Хүнсний комбинатын 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсныг олон хүн талархан хүлээн авсан.

Энэ өдрүүдэд Хүнсний комбинатын 45 жилийн ой тохиож Сангийн Яам, Хүнсчдийн холбоо, аймгийн ЗДТГ, аймгийн хүнсний үйлдвэрүүдийн дэмжлэгтэйгээр өргөн тэмдэглэлээ. Ойд тус үйлдвэрт ажиллаж байсан ахмадууд олноороо хүрэлцэн ирж, залуу халуун насныхаа дурсамж дурдатгалыг хуваалцсан, шагналын хур буусан баяр болж өнгөрлөө.

Б.Туяа

Холбоотой мэдээ