Шигшээ багийг дасгалжуулах Япон мэргэжилтэн Улаанбаатарт ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-20 10:27:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар шинээр томилогдсон Япон улсын мэргэжилтэн Оцүка Ичиро өчигдөр /2022.01.19/ Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна.


Шигшээ багийг өмнө удирдан дасгалжуулж байсан япон мэргэжилтэн Шүичи Масэ 2021 оны сүүлээр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөн нутаг буцсан юм.


Монголын хөл бөмбөгийн холбоо болон Японы хөл бөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд Японы талаас шинэ мэргэжилтэн Оцүка Ичирог санал болгосон билээ. Үндэсний шигшээ багийн шинэ ахлах дасгалжуулагчаар томилогдсон 57 настай Оцүка Ичиро нэг жил ажиллах гэрээтэй юм байна.

Холбоотой мэдээ