Ядуурлын хамралтын хүрээ жил бүр буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-01-20 09:50:09

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн статистикийн мэдээллээс харахад аймгийн ядуурлын хамралтын хүрээ жил бүр буурсан үзүүлэлттэй байна.

Тухайлбал, 2016 онд 52.4 хувь, 2018 онд 51.9 хувь, 2020 онд 39.8 хувь болж өмнөх судалгааны үзүүлэлтээс 12.1 хувиар буурчээ. Тус аймаг 18 мянга орчим хүн амтай бөгөөд үүнээс гадна хил дагуух аймаг, сумдын хүн ам төвлөрөн суурьшиж нийгмийн үйлчилгээ авдаг онцлогтой аж.

 

Холбоотой мэдээ