Он гарсаар улсын төсвийн хоёр ажлын тендерийг зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-01-19 22:22:22
Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ гишүүн Ц.Идэрбатын зөвлөх, Соёлын дэд сайд М.Батбаяр, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор Б.Цогтбаатар нар аймгийн удирдлагуудтай өнөөдөр цахимаар уулзлаа.
Тус уулзалтаар түүхэн аялал жуулчлалын хүрээнд барьж байгаа гурван том цогцолборын үйл ажиллагааг хурдан шуурхай шийдвэрлэх, гадна тохижилтын ажлуудыг газар дээр нь шийдвэрлүүлэх, дутуу зураг төсөв, тендерийг зарлуулах зэрэг асуудлуудыг ярилцав. Энэ амралтын өдрөөр Дэлгэрхаан, Биндэр суманд ажлын баг гарч цогцолборуудын үйл ажиллагаатай танилцаж газар дээр нь ажиллахаар төлөвлөжээ.
Аймгийн хэмжээнд эрх шилжиж ирсэн улсын төсвийн 22, аймгийн хурлаар батлагдсан их хэмжээний засварт орох 13 үндсэндээ нийт 35 ажлын тендерийг хурдан шуурхай зарлуулах, зураг төсвийг шуурхайлуулах, бэлтгэл байдлыг ханган ажиллаж байна. Он гарсаар улсын төсвийн нийт хоёр ажлын тендерийг зарлаж мөн их хэмжээний засварын 4 тендерийг зарлан ажиллаж байгаа бөгөөд 2 дугаар сар гэхэд ихэнх тендерийг зарлаж дуусах төлөвлөгөөтэй байгааг дуулгалаа.
Холбоотой мэдээ