Ургацын хэмжээ жил бүр буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-01-19 18:35:43

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн тариалан эрхлэгчид 2018 онд 49.2 га газарт 960.8 тонн ургац хураан авч байсан бол 2019 онд 45.9 га талбайгаас 983.4 тонн ургац, 2020 онд 55.9 га талбайгаас 736 тонн ургац хураан авчээ.

Харин өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Говьсүмбэр аймгийн тариаланчид 36.6 га газраас нийт 600.3 тонн ургац хураан авсан нь өмнөх онуудаас буурсан үзүүлэлттэй байна. Үүний 232.1 тонн нь төмс, 222.5 тонн нь хүнсний ногоо, 232.1 тонн нь тэжээлийн ургамал тус тус хураан авчээ.  

Холбоотой мэдээ