Төв аймгийн аварга малчин, тариаланчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-01-19 22:16:59

Төв /МОНЦАМЭ/ Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын зөвлөлийн 2022 оны 2 дугаар хуралдааны дүнгээр Аймгийн аварга шалгаруулах болзол, шалгуур үзүүлэлт хангасан тариаланчид, механикжуулагчид, малчид, ААН, фермерүүдийг эрэмбэлэн аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулан хэлэлцлээ.


Энэ жил аймгийн "Аварга тариаланч хамт олон" шагналд 5 аж ахуйн нэгж, "Аварга тариаланч"-д 9 тариаланч, механикжуулагч, Төв аймгийн газар тариалангийн анхны хөдөлмөрийн баатар Ц.Цэрэн-Очирын нэрэмжит "Залуу аварга тариаланч" шагналд 15 залуу тариаланч, механикжуулагч, аймгийн "Хошой аварга малчин" шагналд 16 малчин, "Аварга малчин" шагналд 80 малчин, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн нэрэмжит "Залуу аварга малчин" шагналд 30 залуу малчин "Аварга саальчин" шагналд 5 саальчин, "Аварга фермер" шагналд 2 фермер, "Алтан төлийн эзэн" шагналд 18 малчин, "Аварга хадланч" шагналд 5 иргэний материал хүлээн авсан байна.  


Ийнхүү Аймгийн Хошой аварга малчнаар Алтанбулаг сумын малчин Батжаргалын Баттөмөр, Баян сумын Цэенбальдарын Доржпүрэв, Баян-Өнжүүл сумын Галбадрахын Батчулуун, Угтаалцайдам сумын Даваасамбуугийн Галт, Баянцогт сумын Чулуунбатын Даваасүрэн нар тодорсон байна.

Аймгийн Аварга малчнаар 69 иргэн, Ж.Самбуугийн нэрэмжит аймгийн залуу аваргаар 20 малчин, аймгийн алтан төлийн эзнээр 10 малчин, аймгийн аварга фермерээр Батсүмбэр сумын фермер Х.Базаррагчаа, Борнуур сумын фермер Т.Энхтөр, Баянчандмань сумын фермер Д.Мөнхбат нар тус тус шалгарлаа.

Аймгийн аварга саальчнаар Алтанбулаг сумын саальчин С.Баярмаа, Эрдэнэ сумын  У.Цэнгэлмаа, Баян сумын О.Алтанчимэг, Мөнгөнморьт сумын Ц.Таня, Лүн сумын Ч.Анхтуяа нар тодорсон бол аймгийн аварга хадланчаар Угтаалцайдам сумын хадланч Д.Сундуй, Лүн сумын  Б.Мөнхжаргал, Цээл сумын Түмэнбаатарын Энхбаатар, Аргалант сумын В. Нямжаргал,Заамар сумын С.Лхагвадорж нар шалгарсан байна.

Аймгийн аварга тариаланч хамт олноор Баянцогт сумын “Замбативийн шим” ХХК, Угтаалцайдам сумын “Нүдэн булаг” ХХК, Эрдэнэсант сумын “Их биндэр ургац” ХХК, Архуст сумын “Баянцогт инвест” ХХК, Батсүмбэр сумын “Агро-Альфа” ХХК тус тус тодорлоо.

Аймгийн аварга тариаланчаар 9 иргэн, аймгийн залуу аварга тариаланчаар 15 иргэн тус тус шалгарчээ.



Холбоотой мэдээ