Аймгийн Онцгой комисс хуралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-01-19 16:36:27
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комисс 2 дугаар сарын 18-нд хуралдаж, коронавирусний халдварын нөхцөл байдлыг хэлэлцэн дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

  • Ирэх 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд олон нийтийг хамарсан бүх төрлийн уралдаан тэмцээн, урлаг соёлын үйл ажиллагаа, хурим, найр, хүлээн авалт цайллага хийхгүй байх,
  • Сар шинийн баярын үеэр олон нийтийг хамарсан золголт зохион байгуулахгүй байх,
  • Хурал цуглаан, сургалт семинар зохион байгуулах бол танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр, коронавирусний эсрэг дархлаажуулалтын 3, 4 дүгээр тунгийн хамрагдалт, шинжилгээний хариуг харгалзан халдвар хамгааллын дэглэмийг баримтлах,
  • Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний эрсдэл өндөр байгаа тай холбогдуулан отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх,
  • Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, халдвараас урьдчилан сэргийлэх.

Мөн иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах, халдвараас урьдчилан сэргийлэхийг иргэдэд уриалж, энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ. 

Холбоотой мэдээ