Боржигин” чуулгын барилга энэ онд ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-01-19 13:13:04

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Энэ жил Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дуу, бүжгийн “Боржигин” чуулгын барилга ашиглалтад орно.

Улсын төсвийн нийт 7.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн онд барьж эхэлсэн тус барилгын ажлын гүйцэтгэгчээр "Хөшиг Уул" ХХК ажиллаж байгаа аж.

“Боржигон” чуулгын барилга ашиглалтад орсноор чуулгын уран бүтээлчид стандарт шаардлага хангасан байранд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэхээс гадна үзэгчид тав тухтай орчинд урлагийн үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байгаа талаар албаныхан мэдээлэв.

Холбоотой мэдээ