Ширээний теннисний дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээний товыг зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-18 16:00:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ченду хотод 2022 оны 4 дүгээр сарын 17-26 өдрүүдэд Дэлхийн аварга шалгаруулах 2022 оны багийн тэмцээнийг зохион байгуулахаар болов.


Энэ удаагийн ДАШТ тэмцээнд дэлхийн шилдэг 40 эрэгтэй, 40 эмэгтэй багууд аваргын цомын төлөө өрсөлдөнө. Хамгийн сүүлд 2018 онд Шведийн Халмштад хотод ДАШТ зохион байгуулсан бол 2020 онд БНСУ-ын Бусан хотод болох байсан ДАШТ цар тахалын улмаас цуцлагджээ.


1991 онд Япон улсын Чиба хотод болсон багийн ДАШТ-д хоёр Солонгосын нэгдсэн эмэгтэй баг алтан медаль хүртсэн бол хамгийн сүүлийн 2018 оны ДАШТ-д мөн БНСУ болон БНАСАУ-ын нэгдсэн эмэгтэй баг хүрэл медалийн эзэд болж байжээ.


Монголын шигшээ баг хамгийн сүүлд 2016 оны Малайз улсад болсон ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй бүтэн багаар, 2018 оны Швед улсад болсон ДАШТ-нд зөвхөн эмэгтэй баг оролцож байсан юм.

Холбоотой мэдээ