Зэсийн баяжмал 24.5 мян.тн-ыг экспортлоод байна

Монголын мэдээ | Уул уурхай
oyundelger@montsame.gov.mn
2022-01-17 11:54:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс энэ сарын 7-13-нд авто замаар 184 чингэлэг буюу оны эхнээс 24.5 мян.тн зэсийн баяжмал экспортлоод байна.


Мөн авто замаар 669, төмөр замаар 854 чингэлэг, оны эхнээс нийт 232.1 мян.тн нүүрс экспортолсныг УУХҮЯ мэдээллээ.


Төв банк энэ сарын 13-ны өдрийн байдлаар 946.7 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.2 хувиар багасжээ. Манай улсын экспортын гол түүхий эдийн гарц багассан нь коронавируст халдварын тархалтын улмаас БНХАУ хилээ хаасантай холбоотой юм.  


Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 13-ны байдлаар 138.026 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 10,855 тн, АИ-92 автобензин 38.096 тн, ДТ 82.548 тн байгаа бол АИ-92 /95,98/ автобензиний 32, А-80 автобензиний 65, ДТ-ний 30 хоногийн, нийслэлд 73.309 тн буюу АИ-92 автобензиний 23, ДТ-ний 39 хоногийн нөөцтэй байна. 

Холбоотой мэдээ