Өвлийн спортыг хөгжүүлэх зорилгоор “Эрдэнэт-Мөнгөн өвөл-2022” аян зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-16 18:05:17
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт өвлийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой Эрдэнэт-Мөнгөн өвөл-2022 аяныг зарлалаа.

Аяныг аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж байгаа бөгөөд хүүхэд, залуучуудад өвлийн спортыг сурталчлах, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, тэднийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэж байгаа юм. Аян энэ сарын 15-наас гуравдугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ.  

Аяны хүрээнд, мөсний сур, шагайн аймгийн аварга шалгаруулах уралдаан болно. Мөн гүйлтийн цанын өсвөрийн болон насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн, тэшүүр сонирхогчдын өсвөр үеийн аварга шалгаруулах, хүчний байгууллагын албан хаагчдын биатлоны аварга шалгаруулах тэмцээн болно.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд буухиа тэмцээн, уулын цанын клубийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна.

Өвлийн спортыг сурталчлах уг ажлын хүрээнд мэргэжлийн спортын холбоодтой хамтран хүүхэд, залуучуудад спортын онол, практикийн анхан шатны сургалтыг зохион байгуулах ажээ. 

Холбоотой мэдээ