Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх чиглэл өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-13 11:57:32

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб энэ сарын 12-ны өдөр хуралдаж, цаг үеийн асуудлаар хэд хэдэн шийдвэр гаргалаа.

Тодруулбал, коронавирусний халдварын тархалтаас сэргийлэх үүднээс аймаг, сумдын удирдлагуудад “Цагаан сарын баяр”-ыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэл өгөв. Мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, соёл урлаг, спортын тэмцээн, уралдаан зохион байгуулахыг ирэх хоёрдугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд хориглосон байна. 

Үүнээс гадна иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллах, шинжилгээ авах нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг эрчимжүүлэх, халаалт дулаан хангамжийг сайжруулах талаар холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өглөө гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.  


Холбоотой мэдээ