Дулааны эрчим хүчний тариф 20-30 төгрөгөөр нэмэгдэв

ОРОН НУТАГТ | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-13 11:10:21

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 466 дугаар  тогтоолоор Өлгий сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф шинэчлэн тогтоосон.

Үүнд, орон сууцны халаалтын тарифыг өмнөхөөсөө 20 төгрөгөөр нэмж 800 /НӨАТ-тэй 880/, аж ахуйн нэгж, байгууллагуудын тарифыг 30 төгрөгөөр нэмж 1200 төгрөг байхаар тогтоолд тус тус тусгажээ.

Ташрамд сануулахад, өнгөрсөн онд дулааны эрчим хүчний төлбөрийг төр хариуцаж байсан бол, энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэглэгчид өөрсдөө төлдөг болж байгаа юм.

Холбоотой мэдээ