Хүн амын ядуурлын түвшин 2020 онд 19,3 хувь болж буурсан үзүүлэлттэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-01-08 20:16:00

Төв / МОНЦАМЭ/ Монгол Улсын хэмжээнд 2020 оны байдлаар ядуурлын хувь хэмжээний үзүүлэлтийг Дэлхийн банкны техникийн тусламжтайгаар Үндэсний статистикийн хорооноос дэлгэрэнгүй мэдээллээ.

Төв аймгийн хэмжээнд  2020 оны байдлаар ядуурлын түвшин 19.3 хувь болж, ойролцоогоор нийт хүн амын 16.9 мянга нь ядуу амьдарч байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Энэхүү тоон үзүүлэлт нь 2018 онд 20.5 хувь байсан бол аймгийн хүн амын ядуурлын түвшин 2018-2020 онд 1.2 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Ядуурлын түвшний шалтгааны нөхцөлийг авч үзэхдээ, коронавирусний халдвар тархаагүй байсан бол ядуурлын түвшин 3 орчим нэгж хувиар буурах хандлагатай байсан тухай хэлж байсан юм.  

Хүн амын ядуурлын түвшин 2018 онд 28.4 хувь байсан бол 2020 онд 27.8 хувь болж, ойролцоогоор нийт хүн амын 903.4 мянга нь ядуу амьдарч байна. Хот суурин газарт 2018-2020 онд ядуурлын түвшин 0.7, хөдөө орон нутагт 0.3 нэгж хувиар буурчээ. Нийт ядуу хүн амын 64 хувь нь хот суурин газарт, үүнээс 43 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа талаар Монголын үндэсний статистикийн хорооны олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтэлжээ. 

Холбоотой мэдээ