Д.Бауыржан ачаа, тээврийн үйлчилгээ үзүүлдэг иргэдийн санал бодлыг сонсов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-05 21:58:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан тус аймагт ачаа, тээврийн үйлчилгээ үзүүлдэг иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонслоо.

Жолооч нар уулзалтын үеэр:

 - Сүүлийн 30 гаруй жил төр засгаас тээврийн жолооч нарын хөдөлмөрийг дорвитой үнэлсэнгүй. Зөвхөн урлаг, соёлын салбараас алдар цуутнууд төрдөг болов. Улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй ачаа, тээврийн салбарынхан орхигдож байгааг анхаарах;

 -  Баруун аймгууд нийслэлтэй шинэ авто замаар холбогдоод удаагүй байгаа ч авто замын даац хэтрүүлсэн тээвэрлэлт хийж байгаад хяналт тавих;

 -  Хотгорын нүүрсний уурхайгаас  нүүрс тээвэрлэхийн тулд аймгийн төвөөс зөвшөөрөл авдаггүй болгох зэрэг саналуудыг тавилаа.

Засаг дарга Д.Бауыржан гарсан саналуудыг боломжоороо шийдэх, жолооч нарыг урамшуулах асуудлыг хэлтэс, агентлагийн удирдлагуудад чиглэл болголоо.  

Холбоотой мэдээ