Олон улсын нислэгээр ирсэн 54 иргэн гэрийн тусгаарлалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-01-03 19:22:27

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 1 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 15744 боллоо. Үүнээс Борнуур суманд 1 тохиолдол батлагджээ. Сүүлийн 5 өдрийн байдлаар өдөрт батлагдсан тохиолдлууд 18, 4, 3, 3, 1 болж буурсан үзүүлэлттэй байна.

Орон нутагт 16428 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 16316 нь эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 59 өвчтөн нас баржээ. 

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 53 иргэн эмчлүүлж байгаагаас 19 насанд хүрэгч, 2 жирэмсэн эх, 2 нь хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд 22 насанд хүрэгч, 8 хүүхэд байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд олон улсын нислэгээр зорчиж ирсэн 54 иргэнийг гэрийн тусгаарлалтад авсан байна. Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 60004, 2 дахь тунд  57604, 3 дахь тунд 25092 иргэн тус тус хамрагдаж, нийт дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 142700 боллоо. 

Холбоотой мэдээ