Төрийн дээд одон, медаль гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-31 14:04:59

Төв /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 99, 12 дугаар сарын 27-ны 133 дугаар зарлигаар Төрийн дээд одон, медалиар Төв аймгийн 25 иргэнийг шагналаа.


Төв аймгийн Эдийн засаг, нийгэм, боловсрол, хөдөө аж ахуйн салбар, төрийн албанд хүч хөдөлмөрөө дайчлан олон жил үр бүтээлтэй ажиллаж, аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө залуу хойч үеийг өөрийн арга, туршлагаар залгамжлан хүмүүжүүлж байгаа иргэдийн шагналыг нутгийн удирдлагууд гардуулан өглөө.

Тус үйл ажиллагааны хүрээнд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 3 иргэн, Цэргийн гавьяаны одонгоор 1, Алтан гадас одонгоор 17 иргэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 3, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр 1 иргэн тус тус шагнуулжээ.

 

Холбоотой мэдээ