"Домгийн говиор" нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-12-30 18:01:18

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад "Домгийн говиор" нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. 

МУСГЗ зураач С.Борхүү, түүний хүү зураач Б.Чулуунбаатар нарын гаргасан уг үзэсгэлэнд говь нутгийн байгаль, ховор тогтоц болон мал ан амьтныг урнаар зурсан зургуудаа дэлгэжээ. Тэмээний музейд дэлгэсэн энэхүү үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд ирэх сарын 7-ныг хүртэл үргэлжинэ. Тэд энэхүү үзэсгэлэнгээ Өмнөговь аймгийнхаа түүх 90 жилийн ойд зориулан гаргаж байгаа ажээ. МУСГЗ зураач С.Борхүү "Аймгийнхаа түүхэн ойд зориулсан энэхүү үзэсгэлэнд бидний хоёр жилийн хөдөлмөр шингэсэн. Говь нутгийнхаа домгийг зурахыг би хичээдэг. Тиймээс үзэсгэлэнгээ Домгийн говиор гэж нэрлэсэн" гэлээ. 

Холбоотой мэдээ