Самбо бөхийн аймгийн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-27 22:58:54

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын нэрэмжит 2021 оны Самбо бөхийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг тус суманд зохион байгууллаа. Тус тэмцээнд 18 сумын 200 гаруй тамирчин оролцсоноос гадна улс, аймгийн шагналтнууд, улсдаа чансаа дээгүүрт бичигддэг тамирчид оролцлоо.


Уг тэмцээнийг эрэгтэй 11 төрөл, эмэгтэй 10 төрлөөр зохион байгуулсан бөгөөд эрэгтэй багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт Баянчандмань сум, дэд байрт Заамар сум, гутгаар байрт Зуунмод сумын Монгени 5-р сургууль тус тус шалгарсан бөгөөд эмэгтэй багийн дүнгээр тэргүүн байрт Лүн сум, дэд байрт Заамар сум, гутгаар байрт Шилдэг жүдо клуб шалгарсан байна. Багийн нэгдсэн дүнгээр Баянчандмань сумын баг тамирчид тэргүүн байр, Лүн сумын баг тамирчид дэд байр, “Шилдэг Жүдо клуб” гутгаар байрт шалгарлаа.


 

Холбоотой мэдээ