Өмч хувьчлалын орлого төвлөрөлт хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-07-17 16:20:27
Yesukheitumur Tumurbaatar

Орон нутгаас үйлдвэр, цех хувьчилж авсан иргэн аж ахуйн нэгжийн эргэн төлөлт хангалтгүй байна.

Төв аймагт 2010-2014 онд нийтдээ 612,3 сая төгрөгийн үнэтэй 18 цех хувьчилснаас зөвхөн "Аржанчивлан" рашаан сувилалын 350 сая төгрөг төсөвт бүрэн төвлөрсөн байна. Бусад хөрөнгийн үнэ гүйцэт төвлөрөөгүй буюу 259 сая төгрөг дутуу байгаа юм. 

Мөн 2015 онд хувьчилалын орлого 340 сая төгрөг төвлөрөх байснаас 160,6 сая төгрөг төвлөрчээ. Иймд  Төв аймгийн Аудитын газар хуримтлагдсан өр төлбөр барагдуулах тодорхой арга хэмжээ авч ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч болон Санхүү төрийн сангийн хэлтэст зөвлөжээ.

                          Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ