Номгон сумын нутагт 20 га талбайг нөхөн сэргээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-12-22 11:43:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Оюутолгой" компанийн байгаль орчны багийнхан энэ оны гуравдугаар улиралд Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт байрлах хууль бусаар алт олборлон орхисон 20 га газрыг нөхөн сэргээлээ.


Энэ газарт мэргэжлийн баг ажиллаж, аймгийн нөхөн сэргээлтийн комиссын гишүүдэд хүлээлгэж өгчээ. Үүнээс гадна Оюу толгой компани нийт 1700 орчим га талбайд биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг амжилттай хийсэн байна.


"Оюутолгой" компани нь орон нутгийн байгалийн онгон дагшин байдлыг хадгалах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэйгээр олон ажлыг хэрэгжүүлж ирснийг Эрдэнэс Монгол компанийн цахим хуудаснаа мэдээлжээ.  

Холбоотой мэдээ