Хурлын үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмын төслийг боловсруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-19 16:54:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болно.

Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмуудыг шинээр боловсруулж батлах ёстой аж.

Уг ажлыг гардан гүйцэтгэх ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 98 дугаар тогтоолоор байгууллаа.

Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч С.Хонаев ахалж, гишүүдээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Нурка, З.Исагул, Х.Асылбек, Х.Мүпти, Х.Дармен, З.Жолаушыбай, иргэдийн төлөөлөл Н.Айдолда нар ажиллана.

Дүрэм, журмын төсөл бэлэн болсны дараа аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж, хэлэлцэн батлах ажээ.  

Холбоотой мэдээ