Түүх, соёлын хосгүй үнэт 701 дурсгалт зүйлийг баримтжуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-12-17 15:35:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын өвийн үндэсний төв 2021 онд Засгийн газрын ордонд байрлаж буй “Хүйс толгойн нэгдүгээр  хөшөө”, Монголын Үндэсний номын санд буй 20 нэрийн 1600 гаруй боть ном, судрыг түүвэрлэн баримтжуулах ажлыг хийжээ.


Ингэснээр түүх, соёлын хосгүй үнэт 778 дурсгалт зүйлийн 701 дурсгалт зүйлийг баримтжуулалтад хамруулаад байна.

Соёлын өвийн үндэсний төв түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг дүрс бичлэгээр баримтжуулах ажлын 2015 оноос эхлэн үе шаттай хэрэгжүүлж эхэлжээ



Холбоотой мэдээ