Сэврэйд хагас автомат уурын зуухыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-12-14 13:38:53

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Сэврэй суманд хагас автомат уурын зуухыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтад орууллаа. 

Уг уурын зуухыг барьснаар сумын төвийг бүрэн дулаанаар хангах боломжтой болж байгаа аж. Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Эрдэнэ-Өрнөх "2021 онд орон нутгийн болон улсын төсвөөр сумын дэд бүтцийн хөгжлийн асуудлаар маш олон төслүүд хэрэгжиж байгаа. Үүний нэг нь орон нутгийн төсвийн хөрөнгө 2 тэрбум 73 сая төгрөгийн өртгөөр Сэврэй сумын уурын зуух болон эхний сүлжээний шинэчлэлийн ажлуудыг хийж ашиглалтад оруулж байна. Энэ нь тус сумын дулааны эх үүсвэрүүдийг хангах юм" гэлээ. 

Холбоотой мэдээ