Турк дахь монголчуудад хандан анхааруулга гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-07-16 10:32:46

Бүгд Найрамдах Турк Улсад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад хэргийн яамнаас анхааруулга гаргалаа. 

Уг анхааруулгад "БНТУ-д Улаанбаатарын цагаар өнөөдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 16-ны үүрээр цэргийн эргэлт хийх оролдого гарч, дотоодын нөхцөл байдал тайван бус байгаатай холбогдуулан нөхцөл байдал тогтворжтол гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар явахгүй байхыг тус улсад оршин суугаа монгол иргэддээ байхыг анхааруулж байна" гэжээ. Мөн яаралтай асуудлаар хандах бол Анкарад суугаа Элчин сайдын яамны +0312 492 1027, +90538 730 4413, Истанбулд суугаа Ерөнхий консулын газрын +90553 586 9503 дугаарын утсаар холбогдохыг монгол иргэддээ анхааруулаад байна.

Н.Туяа

 

Холбоотой мэдээ