Нийслэлд аюулт үзэгдэл, ослын тоо 16,1 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-13 17:23:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд ахуйн гал түймрийн 51, аврах ажиллагааны 2 буюу нийт 53 дуудлага бүртгэгдсэн байна.


Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчид ажиллан, гал түймрийн утаажилтын бүсээс 93 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 2 иргэнийг аварч, 630 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.


Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн 1484, аврах ажиллагааны 194 буюу нийт 1678 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,1%-иар буурсан үзүүлэлттэй байна гэж НОБГ-аас мэдээллээ.



Холбоотой мэдээ