Улаанбаатарт 25-27 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-07-16 09:21:11

 Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын зарим газар, говийн аймгуудын зүүн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно.

Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн зарим нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 21-26 градус, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 25-27 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

Холбоотой мэдээ