Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хасав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-07 15:17:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Бөхийн өргөөнд боллоо.


Энэхүү хурлаар МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасав.


Мөн Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7-р бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан /2021 оны 12 дугаар сарын 4-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд/-ыг нэг жилээр /давтан үйлдэл/, сумын заан Ё.Гантулга /11 дүгээр сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд/, сумын заан О.Баяржаргал /11-р сарын 27-нд сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд/ нарын барилдах эрхийг 6 сараар хаслаа.

Холбоотой мэдээ