"Гэрэлтдэг ертөнц" хүний хөгжлийн төв нээлтээ хийлээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-12-07 10:04:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт хүүхэд хамгаалал, гэр бүл, хүүхдийн боловсрол, хөгжлийн “Гэрэлтдэг ертөнц” төв нээлтээ нээлээ.

Тус төвийг санаачлагч М.Санжаасүрэн Сайнцагаан сумын математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Цэгц билиг” сургуулийн нийгмийн ажилтнаар ажилладаг бөгөөд ирээдүй болсон хүүхэд, залуучууд, иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хөгжүүлэх хэрэгцээнд үндэслэн энэхүү төвийг байгуулжээ.   

“Гэрэлтдэг ертөнц” төв нь сэтгэлзүйн танхим, хувь хүн, байгууллагын хөгжлийн үйлчилгээний танхимуудаараа хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон оношилгоо хийж, хүүхэд хүмүүжлийн эерэг аргад тулгуурлан зөвлөгөө өгөхөөс гадна хүүхэд хөгжлийн болон байгууллага хамт олон бүлгийн сургалт, байгууллагын удирдлагуудад зориулсан ганцаарчилсан зөвлөгөө зэрэг үйлчилгээг явуулах ажээ.

Төвийн нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр “материаллаг зүйлсээс илүү хүний хөгжилд түлхүү анхаарал хандуулах шаардлагатай байгаа тул “Гэрэлтдэг ертөнц” төвийн үйл ажиллагааг аймаг орон нутгийн зүгээс бодлогоор дэмжин, хамтран ажиллах бүрэн боломжтой” гэсэн юм. 

Холбоотой мэдээ