11 дүгээр тусгай цэцэрлэгийнхэн шилдэг байгууллагаар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-12-06 16:17:03

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын 11 дүгээр тусгай цэцэрлэгийн хамт олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй оны шилдэг боловсролын байгууллагаар улсад шалгарлаа.

Тус цэцэрлэг нь 2017 онд хоёр бүлгийн 24 хүүхэд, 12 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж, тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхээс гадна эрүүл мэндийн сэргээн засах тусламж, эмчилгээ үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг аж.

Цэцэрлэгийн багш нар Сэргээн засах үндэсний төв болон нийслэлийн тусгай цэцэрлэгүүдэд ажиллан туршлага солилцохоос гадна Герман, Япон, Францын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, мэргэшүүлэх сургалтад тогтмол хамрагдан багшлах ур чадвараа дээшлүүлж байна.

Тэд ирэх хичээлийн жилд 3-4 хүүхдийг энгийн цэцэрлэгт, 2-3 хүүхдийг ЕБС-ийн тусгай бүлэгт шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Холбоотой мэдээ