Ширээний теннисчид ур чадвараа сорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-06 08:45:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ширээний теннисчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоны 60 жилийн ой, “Оч” Клубын нэрэмжит насанд хүрэгчдийн V тэмцээний аваргууд тодорлоо.


Насанд хүрэгчдийн АШТ-ий эрэгтэй ширээний теннисчдээс тэргүүн байрт  Я.Бэгз /Оч клуб/ шалгарсан бол 2 дугаар байрт З.Төрболд /Каркас ХХК/, 3 дугаар байрыг Ч.Эрдэнэбаяр /Оч, Тэнгис сенима/, Б.Баярмагнай /Сүхбаатар дүүрэг/ нар тус тус эзэллээ.


Эмэгтэйчүүдээс 1 дүгээр байр Б.Должинзуу /Сонгинохайрхан  клуб/, 2 дугаар байр  Б.Болор-Эрдэнэ /Оч клуб/, 3 дугаар байрт Г.Сэлэнгэмөрөн /Говьсүмбэр/, Э.Намуунбайгаль /Оч клуб/ нар шалгарсан байна.



Холбоотой мэдээ