ИТХ-ын ээлжит хуралдаанаар 7 асуудал хэлэлцэнэ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-12-03 13:11:35
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаан өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд эхэллээ. Тус хуралдаанд 35 төлөөлөгчийн 91.4  хувь нь танхимаар болон цахимаар оролцож байна.  

ИТХ-ын ээлжит хуралдаанаар нийт 7 асуудлыг хэлэлцэхээр тэргүүлэгчдийн хурлаар баталсан. Тодруулбал, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах, 2022 оны төсвийг хэлэлцэнэ.

Мөн аймгийн газрын төлбөрийн бүсийн хил зааг, төлбөрийн хувь хэмжээг тогтоох, Сум дундын отрын бүс нутгийг тодорхойлох, газрын кадастрын мэдээллийн сангийн тухай, усны сан бүхий газарт хамгаалалтын бүс тогтоох тухай хэлэлцэж, шийдвэрлэх ажээ. 

Холбоотой мэдээ