БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр Баян-Өлгий аймагт ажиллаж байна

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-02 18:56:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын баг ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль, МСҮТ-ийн хичээл, сургалтын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцаж, салбарын хөгжлийн бодлогыг танилцуулах зорилгоор Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Ажлын багт Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын ажилтан Ж.Ганбаатар, Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболд, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Н.Хүрэлбаатар, Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүүга, Монгол Улсын их сургуулийн захирал Б.Очирхуяг, Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирал, О.Алтангоо, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны даргын үүрэг гүйцэтгэгч Ю.Энхбат нар багтсан байна.

Ажлын багийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга Д.Бауыржан хүлээн авч уулзав. Уулзалтаар тус аймгийн боловсролын салбарын хөгжлийн бодлого, сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, орчин, багш, сурган хүмүүжүүлэгчдийн хүрэлцээ, цалин хөлс, нийгмийн хангамжийн өнөөгийн байдлыг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцсон байна.

Холбоотой мэдээ