12 дугаар сард агаарын температур олон жилийн дунджаас дулаан байна

Орон нутагт | Төв
tuv@montsame.mn
2021-11-30 08:38:50

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн нийт нутгаар 12 дугаар сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Нэгдүгээр арав хоногийн эх, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4-6 хэмээр хүйтэрнэ.

12 дугаар сард нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага хур тунадас орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоног ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурна. 

Салхи түр зуур 12-14 м/с, зарим үед 16-18 м/с хүртэл ширүүсэх аж.

Холбоотой мэдээ