АТГ-аас 13 хэргийг шүүхэд шилжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-29 19:50:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 22-25-нд гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 97 гомдол, мэдээллийг шалгасан байна.


Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэл нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 63 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Мөн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 568 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 15 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 533 хэрэг шалгагдаж байгаа талаар АТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ