Э.Содномпилжээ "Парис-2024" паралимпын эрх олгох ДАШТ-д хүчээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-29 15:11:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-д Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Токио-2020” паралимпын аварга Э.Содномпилжээ, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 107 кг-ын жинд өрсөлдөхөөр Гүрж улсад очоод байна.


Залуучууд болон насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.


Паралимпын  алт, хүрэл медальт, дэлхийн аварга Э.Содномпилжээ 12 дугаар сарын 5-ны өдөр хүчээ сорин өрсөлдөнө.


Энэ удаагийн ДАШТ нь "Парис-2024" паралимпын XVII наадмын эрх олгох эхний тэмцээн болж байгаагаараа онцлогтой юм.


Ташрамд дуулгахад, энэхүү ДАШТ-ий тэмцээний шууд дамжуулалтыг олон улсын паралимпын хорооны албан ёсны веб сайт болон фэйсбүүк хуудаснаас үзэх боломжтой юм байна.

Холбоотой мэдээ