Сүүлийн 24 цагт шинээр 8 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-11-29 12:16:32

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 8 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 15293 боллоо. Үүнээс Зуунмод суманд 3, Борнуурт 2, Алтанбулагт 2, Өндөрширээтэд 1 тохиолдол батлагджээ.

Орон нутагт 15991 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 15523 нь эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 55 өвчтөн нас барсан байна. 

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 413 иргэн эмчлүүлж байгаагаас 142 насанд хүрэгч, 16 жирэмсэн эх, 24 нь хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд 146 насанд хүрэгч, 85 хүүхэд байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд 729 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.

Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 59782, 2 дахь тунд  57130, 3 дахь тунд 12836 иргэн тус тус хамрагдаж, нийт дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 129748 боллоо.

 

Холбоотой мэдээ