“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцсон алба хаагчдыг шагнаж урамшууллаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-11-26 20:08:58

Хөвсгөл /МОНЦАМЭ/. “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцсон Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг  Батлан хамгаалах сайдын тушаалаар шагнаж урамшууллаа.


Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг багасгах зорилгоор нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулж, байгаль, цаг агаарын хүнд нөхцөлд мэргэжлийн ур чадвар гарган ажилласан алба хаагчдыг салбарын шагналаар шагналаа.

Батлан хамгаалах яамны "Хүндэт тэмдэг"-ээр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэн, "Дайчин алдар 3" медалиар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, хошууч Л.Ганзориг, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн захирагч, ахмад Ц.Саруулсайхан нарыг бусад 37 алба хаагчдыг "Эх орны төлөө 3 тэмдэг"-ээр шагнаж урамшууллаа.



Холбоотой мэдээ