ӨНӨӨДӨР: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-11-23 07:17:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 23-нд болох үйл явдлын тойм:


9.00 цагт "Туушин" зочид буудалд "Монголын тогтвортой санхүүгийн форум"-ын "Текстилийн өртгийн сүлжээний тогтвортой санхүүжилт" салбар хэлэлцүүлэг болно. Утас: 88684470

9.00 цагт "Blue Sky" зочид буудалд "Бордооны хэрэглээ ба үйлдвэрлэл, органик хаягдлын дахин боловсруулалт" онол практикийн бага хурал болно. Утас: 83119944, 99676648

10.00 цагт "Степпа Арена" мөсөн өргөөнд “Базальт цом” өсвөрийн улсын аваргын тэмцээний тоглолтууд эхэлнэ.

12.30 цагт МУИС-ийн Номын санд  тус сургуулийн Оюутан, төгсөгчийн хэлтсээс суралцагчдад зориулсан карьер хөгжлийн сургалт зохион байгуулна. Утас: 99002019

15.00 цагт Хүний эрхийн форумаас "Төрийн ил тод хариуцлагатай байдал Монголд" хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулна.

16.30 цагт Барилгын политехник коллежид “Мэргэжилтнийг чадавхжуулснаар дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлж, хэмнэлтийг бий болгох нь” төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн нээлт болно. Утас: 99010107


Төрийн ордонд

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ