Аймгийн хэмжээнд эмнэлэгт болон гэрээр 396 иргэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-11-22 16:34:38

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд  коронавирусний халдварын 16 тохиолдол бүртгэгдэж, нийтдээ 10979 иргэн халдвар аваад байна. Бугат, Дашинчилэн, Рашаант, Сэлэнгэ, Булган суманд халдварын тохиолдол нэмэгджээ. Коронавирусний халдварын улмаас 32 иргэн нас баржээ. Халдвар авсан 10548 иргэн эдгэрсэн байна. 

Аймгийн хэмжээнд эмнэлэгт болон гэрээр 396 иргэн эмчлүүлж байгаа иргэдээс биеийн байдал нь хөнгөн 345, хүндэвтэр 27, хүнд 14, нэн хүнд хүн байхгүй байна. Коронавирусний халдварын 71,0 хувь харьцагчаас, 4,0 зөөвөрлөгдсөн, 10,0 хувь бусад хэлбэрээр тархсан. Харин халдварын тохиолдлын 15,0 хувийн эх үүсвэр тодорхойгүй байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ