Тэрүнофүжи, Такакэйшо, Аби нар башёг тэргүүлж байна

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-11-20 07:57:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 4 дэх өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Окиноүми /М-3/-тэй учраа таарч, түүнийг ёрикири мэхээр хаяснаар 6 даваатай болов.


Энэ өдөр Комүсүби Ичиножёо А.Ичинноров, Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн нар хоорондоо таарч Кирибаяама уватэдашинагe мэхээр давснаар анхны даваагаа авсан бол Ичиножёо 2 даваатай башёг үргэлжлүүлж байна.


Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/-тай учраа таарч кирикаeши мэхээр Хошёорюү давж 2 даваатай болсон бол Чиёишома 3 даваа, 3 унаатай болов.


Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Эндо /М-4/-той хүч үзэж түүнийг давснаар 1 унаа, 5 даваатай болов.

 

Сэкиваке Мэисэй, Дайэйшо /М-1/-тэй барилдан унасан бол Сэкивакэ Митакэүми, Мёогирюү /М-3/-тэй таарч түүнийг давснаар 5 даваатай болов.

 

Озэки Шодай, Таканошо/М-2/ барилдан түүнд унасан бол Озэки Такакэйшо, Такарафүжи /М-4/-тэй хүч үзэн хаяж 6 даваатай боллоо.

Холбоотой мэдээ