Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар эрс хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.
Энэ сарын 20-22-нд салхи зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 20-ноос ихэнх нутгаар эрс хүйтэрч, шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 21, 22-нд зарим нутгаар цас орж цасан шуурга шуурна.