Монгол Улсад төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-11-13 08:15:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын “АлтайМаш Эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн корпорац” ХН-ийн Ерөнхий захирал А.И.Мирошникийг энэ сарын 11-нд хүлээн авч уулзав.


Уулзалтаар А.И.Мирошник нь тус корпорацын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн боломж, бололцоо, нөөцийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулав. Корпорац нь ОХУ-ын Кемерово хотод байрладаг ба төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, уул уурхайн тоног төхөөрөмж, цутгамал бүтээгдэхүүн, химийн болон нүүрсний үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлдэг, ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжтэй, 8000 орчим ажилтантай ажээ.


Корпорацын бүрэлдэхүүн компаниуд гадаадын аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлэхийг зорьж, өөрсдийн бүтээгдэхүүнүүдээ голчлон ОХУ-ын дотоодын зах зээл, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын зах зээлд борлуулдаг байна.


Ерөнхий захирал А.И.Мирошник нь газар нутгийн ойролцоо байрлалыг харгалзан цаашид Монгол Улстай төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэхэд идэвхтэй хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ