Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-07-09 09:47:58

Аргын тооллын 7 сарын 9, Санчир гараг. Билгийн тооллын 5, Бага морь одтой, хар луу өдөр. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана.

Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Холбоотой мэдээ