Элчин сайд Жалгас Адилбаев Баян-Өлгий аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-25 14:53:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адилбаев өнөөдрөөс Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Түүнийг аймгийн Засаг дарга Д.Бауыржан хүлээн авч уулзжээ. Талууд цар тахал дэгдэхээс өмнө хувийн ажлаар Казахстан Улсад зорчиж очоод эх орондоо буцаж ирж чадахгүй байгаа Монгол Улсын иргэд болон тэдний тээврийн хэрэгсэл, махны экспорт зэрэг асуудлуудаар санал солилцжээ.

Элчин сайд Жалгас Адилбаев болон түүнийг дагалдан яваа ЭСЯ-ны ажлын баг энэ сарын 27-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймагт ажиллах бөгөөд энэ хугацаанд харьяатын асуудалтай иргэдтэй уулзалт хийж, санал хүсэлтийг хүлээн авах ажээ. 

Холбоотой мэдээ