Хятадад дотоодын гаралтай 35 халдвар өчигдөр бүртгэгдэв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-10-25 11:43:11

Бээжин /МОНЦАМЭ/. Өчигдөр Хятад улсад коронавирусний халдвар авсан 39 тохиолдол бүртгэгдсэнээс 35 нь дотоодын, 4 нь гаднаас зөөвөрлөгджээ.

    Гаднаас зөөвөрлөгдсөн халдвар Тяньжин, Шанхай хотууд болон Шаньдун, Гуанси мужуудад тус бүр нэг тохиолдол гарсан байна. Харин дотоодын гаралтай халдварын хувьд, Өвөр Монголын өөртөө засах оронд 19 /Альшаа аймагт 18, Шилийн гол аймагт 1/, Гуйжоу мужид 4, Гансу мужид 4, Бээжин хотод 2, Хэбэй мужид 2, Хунань мужид 2, Шаньси мужид 2 тохиолдол бүртгэгдлээ.

    Хятадад сүүлийн өдрүүдэд дотоодын гаралтай халдварын тархалт нэмэгдэж байгаа ба одоогоор 11 мужид халдвар гараад байна.

Холбоотой мэдээ