Төвлөрсөн цэгийн хог хаягдлыг түрж цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-10-20 12:46:05

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ЗДТГ-аас төвлөрсөн хогийн цэгийн хог хаягдлыг түрж цэвэрлэх ажлыг зохион байгуулжээ.

Цаашид хог хаягдлыг зориулалтын газар хаях, иргэдийн ухамсрыг дээшлүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр идэвхтэй ажиллана хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Мөн сумын нийтийн их цэвэрлэгээг аж ахуйы нэгж, иргэдтэй хамтран удаа дараа зохион байгуулж хог хаягдал, шороон шуурганы улмаас үүссэн элсийг ачиж төв хогийн цэгт төвлөрүүлжээ.

Холбоотой мэдээ