Цэрэг татлагын нэгдсэн үзлэгийг явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-10-15 20:20:36

Сүхбаатар /МОНЦАМЭ/. ЗХЖШ-ын даргын тушаал, аймгийн Засаг даргын захирамжаар 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын урьдчилсан үзлэг тус аймагт өнгөрсөн сараас эхэлсэн. Харин нэгдсэн үзлэг өнөөдөр Баруун-Урт суманд үргэлжиллээ. Үзлэгт хамрагдаж буй залуусыг коронавирусний түргэвчилсэн шинжилгээнд хамруулсны дараа үзлэгт оруулж буй аж.

Энэ удаад 13 сумаас цэрэг татаж байгаагаараа онцлог. Нэгдсэн үзлэг хоёр өдөр үргэлжилж, тэнцсэн залуус энэ сарын 17-ны өдөр хуваарилагдсан анги руугаа хөдөлнө.


Мөн энэ өдөр 2020 оны хоёрдугаар ээлжинд цэрэгт татагдсан залуус албаа сайн хааж, халагдан ирсэн юм. Халдварын тархалтаас сэргийлж цэргүүдийг сум сум руу нь гардаг цэгт холбогдох хүмүүст хүлээлгэн өгсөн байна. 

 

 

Холбоотой мэдээ